Ө.Отгонбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулна гэдэгт итгэлтэй байна

Ц.Цэрэнбадам
2024/11/04

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ болон Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг салбарын холбоодууд нэгдэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд, нээлттэй явуулж өгөх хүсэлт өнөөдөр /2024.11.04/ гаргалаа.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн шүүгч Б.Зоригийн туслах н.Мөнхзулд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулж өгөх хүсэлтээ гаруулж өгөөд гарч ирлээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралд энэ сарын 7-ны өдөр болох тов гарсан. Энэ шүүх хурлыг манай салбарынхан төдийгүй Монголын ард түмэн хүлээж байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн тухайд шүүх хурлыг нээлттэй явуулах зайлшгүй шаардлага байна гэж өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдээд байна.  Мэргэжлийн бүх холбоодын зүгээс шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулж өгөхийг хүсэж байна. 

Нээлттэй шүүх хурлыг орон даяар шууд дамжуулах боломжоор хангахыг хүсэж байна. Бидний хүсэлт талаар болсон тохиолдолд дараагийн шатанд хэрхэх талаар салбараараа зөвлөлдөнө" гэлээ. 



1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18