Бан Ги Мүн 18 улсын төр, засгийн шагнал хүртэж байжээ

О.Шүрэнцэцэг
2024/11/01

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр” энэ Бямба гарагт тохионо. 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлээд буй.

 Бан Ги Мүн нь төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мүн” санг байгуулан ажиллаж байгаа юм.

Тэрбээр энэ хугацаанд Монгол Улсаас гадна БНСУ, Австри, Бразил, Перу, Алжир, Эль Салвадор, Филиппин, Казахстан, Тажикистан, Буркина Фасо, Кот-д'Ивуар, Монако, Сан-Марино, Уругвай, Нидерланд, ОХУ, Аргентин, Португал 18 орны төр, засгийн одон, шагналыг хүртэж байжээ.

 Онцлон дурдвал:

 1975 он - Иргэний гавьяаны одон, Ногоон судалт

1986 он - Иргэний гавьяаны одон, Улаан судалт

2001 - Австрийн их одон

2002 - Бразилийн Рио Бланкогийн Гранд загалмай

2004 он – Солонгос Ван Флитийн шагнал

2006 он – Перу -  Нарны Гранд загалмай

2006 он – Солонгос - бахархлын 6 дахь шагнал, Гранд шагнал

2006 он - "Оны шилдэг " сэтгүүлийн шагнал, Солонгос

2007 он - Пони Чунг Инновацийн анхны шагнал

2008 он - Ротари олон улсын хүндэтгэлийн шагнал

2008 - Филиппиний дээд тушаал

2009 - Тогтвортой хөгжлийн Дели дээд хэмжээний уулзалт Тогтвортой хөгжлийн манлайллын шагнал

2009 он - Үндэсний гавьяат, Шароны Сарнай одон

2010 он - UCLA медаль

2012 - 11 дэх Сөүлийн энх тайвны шагнал

2012 он - Атлантын зөвлөл, АНУ судалгааны төв, Олон улсын шилдэг удирдагчийн шагнал

2014 - Харвардын их сургуулийн оны шилдэг хүмүүнлэгийн шагнал

2015 - Типперари олон улсын энх тайвны шагнал

2015 он - Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгийн Алтан медаль

2016 он - Голландын арслангийн Гранд загалмай баатар одон

2016 он - Францын Хүндэт Легион (Их офицер)

2017 он - Шароны Сарнайн үндэсний одон

2020 – Энх тайвны манлай шагналын тусгай шагнал

2023 - Diwali 'Power of One' Awards  - Дивалигийн "Нэгний хүч" шагнал

2024 - 'Charles III Harmony Award' – 3-р Чарльз Хармони шагнал

 Түүнчлэн түүнийг 2009 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор болж байв. Бан Ги Мүн нь МУИС-аас гадна дэлхийн 21 орны их сургуулийн Хүндэт доктороор мөн өргөмжлөгдсөн юм. 


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18