Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг яагаад эрүүгийн хэрэгт буруутгав?

О.Шүрэнцэцэг
2024/10/30

Зариг.мн сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4.9 жилийн хорих ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд сэтгүүлч Өнөрцэцэг өргөст торны цаана Давж заалдах шатны шүүх хурлын товыг хүлээсээр байна. Мэргэжлийн ажлаа хийж байсан сэтгүүлч яагаад эрүүгт буруутгав? 

Бусдын нэр төрд халдсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан,  хувь хүний мэдээлэл задруулсан, төрийн нууц хадгалсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь өөрөө нүдээр харж, гараар бариагүй цаасныхаа төлөө буруутгагдан ял сонссон анхны тохиолдол ч байж мэдэх юм. Өнөрцэцэг сэтгүүлчийн ажлаа хийснийхээ төлөө эрүүгийн хэрэгтэн болж болдгийн жишээг бусдад тодоор харуулсан тохиолдол байв. 

Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар буруутгасны нэг нь 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн ажлаа хийж, бага насны хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтний талаар мэдээлсэн бөгөөд түүнийг уг хэрэгт буруутгаж 2 жилийн хорих ял оноосон юм. Олон улсын шүүхийн практикт  гэмт хэрэгтний мэдээллийг олон нийтэд ил болгох тохиолдол  байдаг талаар эх сурвалжууд хэлж байна. 

Сэтгүүлчийн ажил бусдын алдар хүндтэй байнга холбогдож байдаг. Түүний нэг адилаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг бусдын алдар хүндтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж явсан. Тэрбээр үүнийгээ ч сошиал хуудастаа бичиж, юу болсон талаар олон нийтэд тайлагнасаар ирсэн.

Хэрэг явдлыг эргэн санавал, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Өнөрцэцэгийг шүүхийн тогтоолгүй цагдан хорихдоо эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” зүйл ангиар буруутгаж байсан юм. Гэвч түүнийг хоригдож байх хугацаанд төрийн нууц, хувь хүний нууц, татварын гээд хэд хэдэн хэргүүдийг үүсгэсэн юм.

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж 1 жилийн зорчих эрх, мөн татвараас зайлсхийсэн орлогоороо мөнгө угаасан гэж 6 сарын хорих ял ногдуулсан. Гэтэл ихэнх татварын маргаан дээр захиргааны зарчмаар хэргийг шийдвэрлэдэг практик бий талаар мэргэжлийн хүн хэлж байна. Энд нэмж хэлэхэд татварын байгууллагаас уг татварын маргаан дээр нөхөн ногдуулалтын акт тавиагүй болохыг онцолъё.

Нүдээр харж, гараар бариагүй цаасны төлөө буруутгагдан ял сонсдог байж болохгүй. Гэтэл яг ийм зүйл сэтгүүлч Н.Өнөрцэцэгт тохиолдоод буй.

Түүнийг эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх зүйл ангиар буруутгасан юм. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнд Н.Өнөрцэцэгийг буруутгасан нь олон асуултыг араасаа дагуулсаар байна. Түүнд уг зүйл ангиар 1 жилийн ял оногдуулсан юм.

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эдгээр шалтгаанаар буруутган шүүн таслах ажиллагаа явуулахдаа түүний өмгөөлүүлэх эрхийг бүрэн дүүрэн хангаж өгөөгүй болохыг өмгөөлөгчид нь тайлбарладаг. Олон нийт ч энэ байдалд шүүмжлэлтэй ханддаг юм. 

Бусдын мэдэх эрхийн төлөө цаг наргүй гүйж ирсэн сэтгүүлч Өнөрцэцэгийн тухайд өнөөдөр өргөст торны цаана давж заалдах шатны шүүхийг олон нийтэд нээлттэй явуулах чин хүсэлтэй байгаагаа дугаар хорих ангиас захидлаар илэрхийлээд байгаа юм. Түүний тухайл Монголд шударга шүүх байгаа гэдэгт итгэсэн хэвээр байгаа шүү гэж захидалдаа хэлсэн юм.



0
angry
0
care
4
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18