ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд хахсан үед авах арга хэмжээ

О.Шүрэнцэцэг
2024/10/30

Хүүхэд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Та бүхэнд хахалтын үед үзүүлэх анхны тусламжийн мэдээлэд хүргэж байна. Хэн нэгэн хахах үед та ямар тусламж үзүүлэх ёстойгоо мэдэх үү.

 Насанд хүрэгчид хахах үед үзүүлэх анхны тусламж:

Осолдогч ханиалгаж байвал саад хийхгүйгээр ханиалгуулах хэрэгтэй. Гаднын биетийг гараараа авах гэж оролдож болохгүй. Харин осолдогчоос дуу авиа гарахгүй бол яаралтай 103 дуудаарай. Хэрэв олуулаа байвал нэг нь арга хэмжээг яаралтай авч бусад нь тусламж дуудна.

Хахсан хүн ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал нэг гараараа биеийг түшиж, амьсгалын замыг газартай параллель болтол тонгойлгоод нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй гарын алгаар таван удаа цохино. Цохилт бүрийн дараа гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана.

Хэрвээ гаднын биет гараагүй бол хэвлийн шахалт хийнэ. Хахсан хүний ард нь зогсон нэг гараа атгаж, аюулхай мөгөөрс орчим байрлуулаад, нөгөө гараараа түгжин, нөгөө гарынхаа дээрээс барьж дээш чиглэлтэй огцом шахалт таван удаа хийнэ. Хэвлийн шахалт нь өрцийг дээш цочроож гаднын биетийг шахаж гаргадаг. Хэрэв осолдогч тусламж үзүүлэгчээс хэт өндөр тохиолдолд хэвлийн шахалтыг хийхдээ осолдогчийг өвдөг сөхрүүлж шахах хэрэгтэй.

Гаднын биет гарах эсвэл осолдогч ухаангүй болтол энэ хоёр алхмыг ээлжлэн хийнэ. Цохилт болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэт их хүчээр цохих болон шахах нь нэмэлт гэмтэл учруулж болзошгүйг анхаараарай.

 Бага насны хүүхэд хахах үед үзүүлэх анхны тусламж

 Хэрэв хахсан хүүхэд ханиалгаж байвал саад хийлгүй ханиалгуулна. Гацсан зүйлийг гараараа авах гэж бүү оролд. Энэ нь нэмж гэмтэл үүсгэх, гаднын биетийг улам цаашлуулах эрсдэлтэй.

 Хэрвээ хүүхэд ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал хүүхэдтэй нэг түвшинд өвдөглөж суугаад нэг гараараа биеийг түшиж, нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй таван удаа цохино. Цохилт болгоны дараа гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана.

Хэрвээ гаднын биет гараагүй бол хэвлийн шахалт хийнэ. Хахсан хүүхдийн ард зогсон нэг гараа атгаж, аюулхай мөгөөрс орчим байрлуулаад, нөгөө гараараа түгжин гарынхаа дээрээс барьж дээш чиглэлтэй шахалт таван удаа хийнэ.

Хоёр ба гуравдугаар алхмыг хариу үйлдэл үзүүлэхгүй болтол хийнэ. Цикл болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэрэв гаднын биет гарахгүй, байдал хүндэрвэл түргэн тусламж дуудна.

 Хөхүүл хүүхэд хахах үед үзүүлэх анхны тусламж

 Гаднын биетэд хахсан эсэхийг хэрхэн таних вэ?

 Хагас бөглөрсөн бол: Нярай уйлж, ханиалгаж, сонин чимээ гаргадаг.

Бүтэн бөглөрсөн бол: Нярай ханиаж, уйлж, янз бүрийн чимээ гаргаж чадахгүй.

Хариу үйлдэл үзүүлэхгүй. Ихэвчлэн амаа ангайн гацсан байдалтай харагддаг.

Хэрэв хахсан нярай уйлж, ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал нярайг доош харуулан уруу чиглэлтэй барина. Нэг гараараа унагахаас сэргийлж толгойноос нь барьж, нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй таван удаа цохино.Толгойг цохиж гэмтээхээс сэргийл.

Таван удаагийн цохилтын дараа нярайг өвдөг дээрээ дээш харуулан хэвтүүлж амыг нь ангайлган гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана. Гаднын биетийг гараараа авах гэж оролдох нь улам цаашлуулж байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй.

Хэрэв гаднын биет гараагүй бол цээжний шахалт хийнэ. Нярайг дээш харуулсан байрлалд нэг гараараа дагзнаас сайтар түшин барьж, нөгөө гарынхаа эрхий болон долоовор хоёр хуруугаар аюулхай мөгөөрс орчим таван удаа шахна.
Хоёр ба гуравдугаар алхмыг ээлжлэн хийнэ. Цикл болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэрэв гаднын биет гарахгүй байдал хүндэрвэл түргэн тусламж дуудна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18