ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БА НҮХЭН ЖОРЛОН” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙВ

О.Шүрэнцэцэг
2024/07/04

УИХ-ын Гишүүн, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Хог хаягдлын менежмент ба нүхэн жорлон” олон талт зөвлөлдөх уулзалт хийв. Уулзалтын эхэнд Монгол орны ихэнх сум суурин газарт тэр дундаа гол мөрөн, нуурын ойролцоо хур хогны цэг үүссэн байна, мөн нүхэн жорлонгүй аймаг, сумыг байгуулахад хамтарч ажиллахыг хүслээ.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра:- “Эрүүл мэнд болон ариун цэврийн асуудал салшгүй холбоотой. Бид ногоон монголыг бүтээхээс өмнө ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн хаягдал баттерейн асуудлыг цэгцлэх ёстой. Сайдын хэлсэнчлэн -45 градусын хүйтэнд цэцэрлэгийн насны хүүхэд хүртэл гадаа бие засаж байгаатай ч таарч байлаа. Тиймээс БОАЖЯ-наас манлайлал үзүүлж байгаа энэ асуудалд манай байгууллагын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно”.

ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРААХ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЭВ

Хог хаягдлаас шатааж, ЭРЧИМ ХҮЧ боловсруулах үйлдвэрийг байгуулах боломж бүрэн бий. Гэвч орон нутагт үйлдвэр барих газар олголт хүндрэлтэй байдгаас энэ ажил ТЭГ зогсолттой байна. Тиймээс салбар дундын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

“Хог хаягдлыг худалдаж авах, системийг бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ хаягдал сав, баглаа, шилийг эргүүлэн татдаг байх ёстой” гэх мэт саналууд тавьж байв.


Хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын ХАБИТАТ байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн сан, ЖАИКА, БНХАУ-ын ЭСЯ, Япон Улсын ЭСЯ, Иран Улсын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцсон ба үйл ажиллагааныхаа төлөвлөлтөд оруулах, дэмжин ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18