"ITB 2024" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна

О.Шүрэнцэцэг
2024/03/07

58 дахь удаагийн ITB 2024 олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаруй орны төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн үзэсгэлэн дараах чиглэлээр болж байна.

Тухайлбал:
• Адал явдалт аялал ба хариуцлагатай аялал жуулчлал
• Бизнес аялал
• Ажил мэргэжлийн төв - Судалгаа, ажил, хэтийн төлөв
• Соёлын аялал жуулчлал
• Зочломтгой байдал
• ITB шагнал
• ITB MICE форум
• LGBTQ+ аялал жуулчлал
• Тансаг зэрэглэлийн аялал - Тансаг зэрэглэлийн гэр
• Эрүүл мэндийн аялал жуулчлал
• Аялал жуулчлалын технологи
• Залуучуудын аялал гэсэн танхимуудад Улс орнуудын сурталчилгаа хийгдэж, хамтын ажиллагааны гэрээ зурагдаж байна.

Монгол орны хувьд 20 гаруй удаа энэхүү аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд Европын орнуудаас ирэх жуулчдын урсгалыг татах зорилгоор Монголын иргэний агаарын тээврийн компани, “Grace A Star Mongolia”, “New Juulchin tours”, “Juulchin”, “Tsolmon Travel”, “Nona travel Mongolia”, “Golden Gobi Tours & Expedition”, “Great Genghis Tours and Expeditions”, “Ragusa tour”, “Explore Mongolia”, “Blue Silk travel”, “Twin World” зэрэг 11 тур оператор оролцож, В2В уулзалтуудаа эхлүүллээ.


Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд дэлхийн 200 гаруй Улсын аялал жуулчлалын салбарынхан нэг дор хуран чуулдаг хамгийн том үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах арга хэмжээг дэмжин ажилласан Монголын иргэний агаарын тээврийн компани, хамтран ажилласан Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department, Mongolia Tourism Organization, Монголын Аялал Жуулчлалын Холбоо-ны хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18