ГССҮТ-ийн эмч нар хиймэл яс, үе суулгах мэс засал хийлээ

Ц.Цэрэнбадам
2024/10/28

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Энэхүү мэс засал нь үйлчлүүлэгчийн мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд гадаад улсад хийгддэг өндөр өртөгт тусламж үйлчилгээг эх орондоо цаг алдалгүй үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл болон их эмч Ц.Батбаяр, А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Г.Ганцэрэн, Ү.Урандолгор нар багтжээ.

Ясны эмгэгийн мэс заслын тасаг нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд доод мөчдийн ясны эмгэг болон төрөлхийн согог, ясны хавдартай үйлчлүүлэгчдэд мэс заслын болон сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18