Улаанбаатар хот Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Б.Хонгорзул
2024/10/26

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн үйл ажиллагааны албаны захирал Зехра Аббас тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай АХБ-ны хэрэгжүүлж буй төслүүд нь манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, агаарын чанар болон бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирч байгаад талархал илэрхийлжээ.

НЗДТГ болон Азийн хөгжлийн банк хооронд Улаанбаатар хотын инженер хангамжийн үйлчилгээг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх, санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр санамж бичиг байгуулан, хамтын ажиллагааг эхлүүлж байжээ. Одоогоор АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа 3 төсөл, хөтөлбөр байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18