"Хүүхдийн төлөө сан"-д 19,0 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ

Ц.Цэрэнбадам
2024/10/24

Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлсэн. Тус журам хэрэгжсэнээс хойших хугацаанд:

-Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 16,9 тэрбум;
- “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос 2,1 тэрбум;
- Байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив 17,2 сая төгрөг, нийт 19,0 тэрбум төгрөгийн орлого тус санд төвлөрчээ.

Үүнээс:
Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцож тус журамд заасан болзол шалгуур хангасан 217 хүүхдийн шагнал урамшуулал, дэмжлэгийг олгоход 490,9 сая төгрөг зарцуулагдаад байна.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.10.23/ хуралдаанаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг шинэчлэн баталсан байна. 

Журмын шинэчлэлээр:

Сангийн хөрөнгөөс санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ буюу:

-Хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих;
- Хүүхдэд зориулсан барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх;
 -Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган, хүрээг тогтоосон.

Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулах хүртэлх үе шат, хугацааг нарийвчлан тусгалаа.

Хүүхдийн төлөө сангаас олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд олгож буй шагнал урамшууллыг Засгийн газраас олгох шагнал урамшуулалтай давхардуулан олгохгүй байх зохицуулалтыг тусгаж, уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг шинэчлэн баталжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18