ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА

О.Шүрэнцэцэг
2024/01/12

"МИК ОССК" ХХК (МИК), “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” компанитай хамтран 225,000,000 ам.долларын “Хулан” бондыг олон улсын зах зээл дээр арилжаалах ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

МИК нийт 170,431,000 ам.долларын буюу нийт компанийн гаргасан "Reg S Notes"-н 80.37 хувийг солилцох захиалга хүлээн авсан билээ. Үүний зэрэгцээ, компани нь "Deutsche Bank AG" болон "Korea Investment & Securities Asia Limite"d компанитай хамтран 52,515,000 ам.долларын бонд гаргалаа. Ингэснээр нийт 225,000,000 ам.долларын шинэ бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжаалж, Монгол Улсын валютын нөөцөөс ойрын хугацаанд гадагш чиглэх мөнгөн урсгалыг хойшлуулж чадсан амжилттай үзүүлэлт боллоо. Энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэхэд хувь нэмэр оруулж, хамтран ажилласан хөрөнгийн зах зээл, хуулийн зөвлөх компаниуд болон МИК-ийн ТУЗ, мэргэжлийн хамт олондоо талархал илэрхийлье. Энэ удаагийн бондын хэлцэлд “Deutsche Bank”, “Korea Investment & Securities Asia Limited”, “Morrow Sodali Limited” гэсэн олон улсын хөрөнгийн зах зээлийн зөвлөх компаниуд болон "TDB Securities SC" дотоодын зөвлөх компаниар хамтран ажилласан юм. МИК нь олон улсын хөрөнгийн зах зээлээс ийнхүү 3 дахь удаа бонд гаргасан нь компанийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэж, итгэл хүлээсэн хэвээр байгааг илтгэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18