МАН БҮЛЭГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилд нэмэлт санхүүжилт шаардлагатай

Ц.Цэрэнбадам
20 цагийн өмнө

УИХ дахь МАН бүлэг мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулж буй улс орныг түүчээлэх 14 мега төслийг нэг нэгээр нь хэлэлцэж, тодорхой улс төрийн шийдвэр гаргаад байна.  Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээллийг сонслоо. Монгол Улс, Энэтхэг улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг байгуулсан. Энэ ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан ч ажлууд нь үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстойгоор гурав нь бүрэн хэрэгжиж байна. Ажил нь удааширсан асуудлууд ч байна.

Хамгийн гол нь нэмэлт санжүүжилт шаардлагатай болсон. Энэтхэгийн талтай энэ талаар ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар яаравчлах нь зүйтэй гэж үзсэн. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ярилцлаа. Ингэснээр 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Бид нэмэлт санхүүжилтын гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай байгаа. Нийт  1.6 тэрбум ам.долларын төсөл учраас богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллана.

Цаашид дотоодынхоо газрын тосны 55 хувийг хангахаар төлөвлөж байна. Үлдсэн хувийг импортоор хангана. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл огт тасраагүй. Цоо шинэ хүнд аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Дараа дараагийн ийм бүтээн байгуулалтыг эхлэхэд мөн л их хугацаа орно. Инженерчлэлийн ажил гэхэд 2-4 жил үргэлжилдэг.



1
angry
0
care
2
haha
7
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18