Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум зохион байгуулна

Ц.Цэрэнбадам
23 цагийн өмнө

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхлүүлэв. Үүний хүрээнд Монголын хуульчдын, Монголын шүүгчдийн, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Хэвлэлийн хүрээлэн, “Эмнести интернэшнл”, “Глоб интернэшнл” төв, Хууль зүйн нийгэмлэгийн хуульчдын төлөөллийг сургалтад хамруулжээ. 

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаарын талаарх Монголын эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хуульчид сонсжээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн хороо, Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн тойм, түүний хэрэгжилтийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлсэн аж. 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын хэм хэмжээний талаар болон сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цуврал сургалт явуулах гэнэ. Мөн Хэвлэл мэдээллийн эрх зүйн форумыг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18