Австралийн Холбооны Улсын парламентын сенатын танхимын ерөнхийлөгчтэй өргөтгөсөн уулзалт хийв

Ц.Цэрэнбадам
2024/10/16

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар 2024 оны аравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийв. Тус айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол, Австрали улс нь ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буй улс орнууд учраас цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар хоёр тал харилцан санал солилцжээ. Энэхүү айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна.

Хоёр улсын иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж ирсэн тул уг айлчлалын хүрээнд Нийгмийн хамгааллын болон Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар болжээ.

Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин тэлж байгааг онцоллоо.

Тэрбээр боловсролын салбарт арвин туршлагатай учир хоёр улсын боловсролын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ. Тиймээс цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендэр, иргэний нийгмийг чадавхжуулах Австралийн төслүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд Австралийн Парламентын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18