Энэ оны эхний 9 сарын байдлаар такситай холбоотой 834 гэмт хэрэг бүртгэгджээ

Ц.Цэрэнбадам
2024/10/16

2023 оны 10 дугаар сард буюу нэг жилийн өмнө 12 настай охин сургуульдаа явахдаа такси барьж, улмаар амь хохирсон байдалтай  72 цагийн дараа олдсон харамсалтай хэрэг гарч байсан.

Энэ мэт такситай холбоотой гэмт хэрэг энэ оны 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 834 бүртгэгдсэн байна. Үүний 765 нь нийслэл хотод бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд энэ онд таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг 404, таксины жолооч холбогдсон гэмт хэрэг 361  бүртгэгджээ. Үүнийг ангилж үзвэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг 33, хүчиндэх 9, дээрэмдэх 31, хулгайлах 86 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Статистикаас харвал энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд 2020 онд 402, 2021 онд 247, 2022 онд 373, 2023 онд 396, 2024 онд 440 бүртгэгдсэн байна.  Үүний 90 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Харин таксины жолооч холбогдсон гэмт хэрэг энэ оны 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 394 бүртгэгдсэнээс нийслэлд 361 нь бүртгэгджээ.



1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18