Д.Отгонжаргал: Өнөөдрөөс хувь хүн такси үйлчилгээ эрхлэх боломжгүй

Б.Хонгорзул
2024/10/15

Өнөөдрөөс зөвшөөрөлгүй таксинд явсан иргэнийг 5 сая төгрөгөөр торгоно. Бид энэ асуудлаар  Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д. Отгонжаргалаас тодрууллаа. 

Д.Отгонжаргал: Өнгөрсөн оны 12-р сарын 07-ны өдөр хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хувь хүн такси үйлчилгээ эрхлэх боломжгүй. Тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, ААН-ийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ. Хэрэгжүүлэгч субъект нь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, мөн авто тээврийн улсын байцаагч нар хяналт тавина.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдлөгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар такси үйлчилгээ эрхлэгчдэд дараах шаардлагыг тавина. 

Үүнд, 6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн[8] 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно. 6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна. 6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ. 6.4. Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавина зэргийг тусгажээ.



39
angry
0
care
4
haha
14
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18