Э.Золзаяа: Мөнгөний тэнцвэргүй тулаанд хүчин мөхөстсөн

Ц.Цэрэнбадам
2024/10/14

Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН намаас мэдээлэл хийлээ.

ХҮН-ын Нийслэлийн хорооны дарга Э.Золзаяа:

-Сүүлийн хоёр өдрийн турш бид авсан саналдаа дүн шинжилгээ хийлээ.

Орон нутгийн сонгуулийн гажуудлыг яаж засах вэ гэдэгт анхаарахын сацуу нам өөрөө, нэр дэвшигчид ч өөртөө дүгнэлт хийж, цаашид юуг яаж засах вэ гэдэгт төвлөрч ажиллана. Өөрчлөлт зөвхөн гадаад орчинд биш, нам дотор ч хийгдэх ёстой.

МАН нийт саналын 51 хувь, АН 30, ХҮН 15 хувийн саналыг тус тус авчээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд манай нэр дэвшигчид мэтгэлцээнүүдэд нүүр бардам оролцож, бодлогоо танилцуулсан. Харамсалтай нь энэ удаагийн сонгуулиар хотын хөгжлийн бодлогоор мэтгэлцсэнгүй.

ХҮН-д саналаа өгсөн 220 мянган иргэнд маш их баярлалаа. Нэр дэвшин өрсөлдсөн, ХҮН-ын залуустаа маш их баярлалаа. Бид шударгаар өрсөлдсөн. Сонгуульд яаж өрсөлдөх ёстой, тэр зарчмаар өрсөлдсөн. Энэ дагуу санал авлаа. Жишээ нь Баянгол дүүрэгт манай нэр дэвшигчид 60 мянган санал авсан ч суудалгүй үлдлээ. Энэ нь орон нутгийн сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоогоор явуулсны гажуудал юм. Холимог тогтолцоогоор явуулсан бол 3-4 намын төлөөлөл ИТХ-д суух байв. Ингэснээр иргэдээ бүрэн төлөөлөх боломж бүрдэнэ.

Одоо бид хотыг хөгжүүлэхийг харах, хүлээх үлдлээ. МАН амласан, хэлснээ заавал биелүүлээсэй, метро, дүүжин тээврээ барь. Агаарын бохирдлыг бууруулж. Түгжрэлийг шийд хэмээн бид шахаж ажиллана.

2028 оноос өмнө бид сонгуулийн тогтолцоог өөрчилж чадвал хотын сонгууль шинэ түвшинд гарна. Сүүлийн 20 жилийн турш мажоритар тогтолцоогоор сонгууль явууллаа. Гэсэн ч иргэд хотын орчин, нөхцөлд дүн тавих болов уу гэж найдсан. Гэвч залуучууд сонгуульд хангалттай оролцсонгүй, санал өгсөнгүй. Үүнд сонгогчид буруугүй.    

Энэ удаагийн сонгуульд иргэд идэвхтэй оролцох болов уу гэсэн хүлээлт бидэнд байв гэсэн юм.



0
angry
0
care
7
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18