TIME.MN сайт өнгө төрх, сайтаа шинэчиллээ

Ц.Цэрэнбадам
2024/10/14

13 жилийн түүхтэй Монголын анхны төрөлжсөн мэдээллийн сайтын нэг болох Time.mn брэнд болон сайтаа бүхэлд нь шинэчиллээ. Манай сайт орчин үеийн технологи дээр суурилан, өнгө төрхөө шинэчилснээ дуулгахад таатай байна.

Технологийн хувьд орчин үеийн трэнд програм ашиглаж, удирдлагын хэсгийг Дэлхийн түвшинд хүргэлээ. Өнгө төрхийн хувьд бид минимал чиглэл баримтлан, манай сайтад зочилсон уншигчдын нүдийг ядраахгүй, хялбар, энгийн байлгахаар зорьсон юм.

TIME.mn хамт олон уншигч үзэгч таныг “Зөв зүгт” уриалан Ёс зүйг дээдлэн, хүний эрхийн мэдрэмжтэй, баталгаат эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэх болно.

Бидний ялгарал

  1. Бие даасан хараат бус сэтгүүл зүй
  2. Медиа группийн хүчирхэг баг, NTV, NTV мэдээний редакцын хамтын ажиллагааны хүрээнд кросс медиа хийж таны цагийг хэмнэж, мэдээллийн урсгалыг цэгцтэй, анализтай, тэнцвэртэй хэлбэрээр хүргэнэ.
  3. Ардчилал хүний эрхийг дээдэлж ажиллана.
  4. Цагаа хэмнээд баталгаат мэдээллийг хүлээн аваарай.

Тун удахгүй

Медиа группийн гишүүн болон FM 107, FM83,3 долгионтой нягт хамтран ажиллаж зөвхөн унших үзэх биш бас сонсох хувилбарт шилжин, өөрийн гэсэн подкаст, зочны цагийг бэлтгэн хүргэх гэж байгаадаа баяртай байна.

Бидний тухай 

TIME.mn сайтын  баг сэтгүүлзүйн салбар 3-аас 20 жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч, редактор нийтлэлчдээс бүрдсэн. Мөн мэргэжлийн дизайнер, эвлүүлэгчид мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй, үзүүштэй байдлаар бэлтгэн танд нийлүүлдэг.

Бид үйл явдлыг мэргэжлийн болон хөндлөнгийн судлаач, хүртэгсэд, үйл явдлын учир шалтгаан, ирээдүйд тулгарч болох сорилтыг тухай талуудын эх сурвалжийг бүрэн хангасан тэнцвэртэй мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилгыг танд хүргэх болно.  

Бид цахим орчинд

Time.mn хаягаар Facebook хуудаснаа 173,000 дагагчтай, @time.mn хаягаар жиргээнд 19,3 мянган дагагчтай, мөн бид youtube platform-д 9,38 subscribers үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Та энэхүү сувгуудыг дагаж бидэнтэй нэгдээрэй. Биднийг сонгон уншдаг, үздэг хэрэглэгч, харилцагч нартаа баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18