Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ?

О.Шүрэнцэцэг
2024/10/12

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Тарвагатай, Булнай, Бүрэн, Бүтээл, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолой болон томоохон голуудын хөндийгөөр 0.7-5.0 градус, Номин, Шарга, Алтайн Өвөр, Заг Сүүж, Борзон, Өөшийн говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолойгоор 10.1-13.4 градус, бусад нутагт 5.1-10.0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-3.1 градусаар дулаан, говийн нутгийн зарим хэсгээр дунджаас 1.1-1.8 градусаар сэрүүн байлаа.

           Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 16-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-15 градус, говийн нутгийн зарим хэсгээр 21-24 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 11-15 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-4 градус дулаан, бусад нутагт 1-10 градус хүйтэн байв.

                       Хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд 0.0-20.0 мм, Баянхонгорын Шинэжинст, Дундговийн Луус, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайханд 20.1-33.4 мм орсон бол бусад нутгаар ороогүй (2 дугаар зураг) . Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс бага, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас ахиу байлаа.

           Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  •       МАА-н үйлдвэрлэлд сааль сүү, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх, мал оторлуулах ажил хийгдэж байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, Утас-321523


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18