ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

О.Шүрэнцэцэг
2024/10/02

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлнэ
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус төслийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хариуцан хянаж ажиллах чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хариуцуулах, төслийг хэрэгжүүлэхэд  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.
Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно үзэж байна.
Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.
 
“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллана
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн биелэлтийг хангах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор хэлбэрээр ашиглах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны санг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хууль, тогтоомжийн дагуу нөхөх олговор болгон өмчлүүлэх хэлбэрээр газар чөлөөлөлтийн ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гэр хорооллын суурьшлын бүсэд зургаан дэд төвийн инженерийн дэд бүтцийн хангамж, нэн шаардлагатай зарим барилга байгууламжийг барьж байна. Нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь хийгдэж барилгажуулах ажил үргэлжилж байна.
Инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдсэн Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбар газрыг чөлөөлж 12000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1503 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр газар эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, 1238 нэгж талбарын газрыг бүрэн чөлөөлөн, 1235 нэгж талбарт нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр бүрэн олгосон. Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааг газар чөлөөлөлт хийгдсэн 13 га талбайд зарлаж, үнэлгээ хийх ажил явагдаж байна.
 
Товч мэдээ
·      Бүсчилсэн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор боловсруулж, батлуулсан татварын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүсийн тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн онцлогтой уялдсан татварын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 10 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 12 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 12 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 14 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 15 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 17 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 17 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 17 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 18 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр