БНСУ-ын дуучин Ёнг Так Монгол улсыг олон улсад сурталчлах аялал жуулчлалын элч боллоо

Б.Хонгорзул
2024/06/01

БНСУ-ын нэрт дуучин Ёнг Так Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна.

БНСУ-д 3 дугаар сард зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээнд хоёр орны уран бүтээлчид хамтран Монголын аялал жуулчлалын таван хөтөлбөрийг олон нийтэд танилцуулжээ. Энэ үеэр БНСУ-ын нэрт дуучин Ёнг Тагийг БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол Улсыг олон Улсад сурталчлах "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" болох саналыг тавьж, урьсан нь ийнхүү ажил хэрэг боллоо. 

Дуучин Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж "Аялал жуулчлалын элч" батламжаа өчигдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авсан байна. Түүний Монгол Улс дахь аялал "НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ" хөтөлбөрийн хүрээнд өрнөх юм.

Ёнг Так нь БНСУ-ын нийтийн дууны топ одуудын нэг бөгөөд ихэнх дуу нь Солонгосын хит дууны жагсаалтад багтдаг. Мөн монгол, солонгос жүжигчдийн хамтран тоглосон "Хүчирхэг охин Намсун" олон ангит кинонд тоглосон ба түүнээс хойш Монголын талаар илүү их сонирхож Монголд аялах хүсэлтэй болсон тухайгаа ярилцлагадаа дурдаж байв.

Түүний хит дуунууд нь "Youtube" сувагт 20-30 саяын үзэлттэй байдаг бөгөөд нийтийн дууны сонсогчдын дунд хамгийн их фентэй дуучдын тэргүүлэх эгнээнд ордог ажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18