“Тансаг айраг фестиваль” 3 дахь удаагаа болох гэж байна

Ц.Цэрэнбадам
2024/10/01

Тансаг айраг компаниас жил болгон уламжлан болгон зохион явуулдаг “Тансаг айраг фестиваль” энэ жил 3 дахь удаагаа хийхэд бэлэн боллоо.

Эрт дээр үеэс уламжлагдан ирж,  олон зуун жилийн турш монголчууд биднийг ундаалж,  тэжээж, анагааж ирсэн Айраг нь дэлхий дахинаа нэн Яаралтай хамгаалах шаардлагатай, соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан уламжлалт зан үйл бүхий бүхий монголчууд бидний бахархалт ундаа билээ.

Дэлхийн цаг уурын  өөрчлөлт, экологийн тэнцвэрт бус байдал, хүнсний эрүүл ахуй, генийн өөрчлөлтийн асуудал хурцаар тавигдаж буй өнөө цаг үед Монголчууд бид дэлхийн хаа ч байхгүй уламжлалт ёс заншил, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, айрагны соёлоо дээдэлж Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Айрагны ач тусыг дэлхий даяараа гайхан биширч байна. Япончууд манай айргийг онцлон судалж монголчууд хүүхэд ахуйгаасаа эхлэн сэргэлэн цовоо, авхаалж самбаатай, эр зоригтой, хүдэр чийрэг байж, улмаар мянган жилийн түүхт япон сумогийн ертөнцөд ноёлж байгаа нь айрагтай холбоотой гэж ярьдаг бол энэ жил Монгол орноор аялж олон цуврал нэвтрүүлэг хийсэн Солонгосын кино урлагийн жүжигчид мөн л манай айргийг амталж, гайхаж, биширч түүний найрлага, анагаах чадвар, ач тусын талаар багагүй ярьж сурталчилж байгааг та бүгд  анзаарсан биз.

Манай айрагны соёлтой адил төстэй соёлтой Киргиз улс гэхэд адуу, айраг эсгэх заншлаараа бусдаас ялгарч, арабын болон европын орнуудын жуулчдыг татах талаар багагүй амжилт олж байна.

Иймээс өв соёл, уламжлал болсон энэ эрхэм ундаагаа эрхэмлэн дээдэлж, ач тусыг нь жилийн турш хүртэх боломж, технологийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрэлхийлэн, олон жилийн турш хичээнгүйлэн ажиллаж байгаа манай хамт олон  Та бүхэнд уламжлалт ёс заншил, айрагны соёлоо өөрийн бүтээгдэхүүнтэй хамт сурталчлан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам монголчууд бидэнд зориулан Архиа бага ууж айргаа тааваараа уугаарай гэж хичээнгүйлэн захисан. 

Тийм ээ, монголчууд бид азтай.

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, дэлхийд хосгүй айргаа жилийн турш тааваараа хүртэх боломжтой ард түмэн.

Ингээд намрын адаг сарын энэхүү билигт сайн өдөр энэ жилийн “Тансаг айраг фестиваль - 2024” -д хүрэлцэн ирж, тухлан сууж таалан найрлахыг хүсье. Хурай хурай хурай.

 Холбоо барих: 88001809



0
angry
0
care
1
haha
0
liked
6
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18