О.Цогтгэрэл: "Нутагтаа эзэн Монгол" хуулийн үзэл санаа нь хөдөө эзэнгүй боллоо гэсэн агуулгатай

Ц.Цэрэнбадам
2024/10/01

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Парламентын ээлжит чуулганаар улсын төсөв, төлөвлөгөө хэлэлцдэгээрээ онцлог. Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Улсын болон орон нутгийн төсөв нийлээд нэгдсэн төсөв болдог. Төсвийг дагаж олон асуудал яригддаг. Тэр дунд онцгойлон ярих ёстой нэг асуудал байна. Орон нутгийн эрх мэдэл гэдэг зүйл жил, сараар хумигдсаар алга боллоо. Орон нутгийн үндсэн 26 агентлагийн 24-ийг нь нийслэлээс томилж байх жишээтэй. Бүх аймаг, сум улсаас татаас авч, татвар төлдөг ч Улаанбаатараас бүгдийг нь хуваарилдаг. Орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчид үзэж, бодлого хэрэгжүүлж ирлээ.

Өөрөөр хэлбэл, орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг, Улаанбаатарт ухаантай хүмүүс амьдардаг гэдэг байр суурьтай явж ирлээ. Энэ бүхний хор уршгаар эрх мэдлийг дагасан мөнгө, түгжрэл, стресс бухимдал үүсч байна. Тэгэхээр Ардчилсан намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, бэхжүүлэх, эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина. Бүлгийн 40 гишүүнээс 14 нь аймаг, сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд долоо нь аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж сонгогдон ажиллаж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээ байгуулагдаж, гэрээнд Ардчилсан намын бүлгийн саналаар орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, иргэд болон хувийн хэвшилд эрх чөлөөг олгох зүйл заалтыг тусгасан.

Нутагтаа эзэн Монгол" хуулийн үзэл санаа нь хөдөө эзэнгүй боллоо гэсэн агуулгатай. 2020 онд орон нутгийн төсөв 30 хувь байсан бол одоо 20 хувь болж буурсан. Төсөв санхүү нь ийм хумигдмал байгаа учраас л Улаанбаатар руу хэт төвлөрөл үүсч байна. Үндсэн хуулийн үзэл санаагаа амилуулах цаг болжээ. Ховд, Увс аймгийн Засаг даргыг дээрээс нь томиллоо. Тэгвэл тэнд Засаг дарга ажиллах ямар шаардлагатай юм бэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18