Улсын хэмжээнд хүүхэд рүү чиглэсэн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байна

О.Шүрэнцэцэг
2024/10/01

Монголд өнөөдөр хүүхэд рүү чиглэсэн гэмт хэргийн гаралт жил ирэх тутам өссөөр байна. Прокурор дээр шалгагдаж байгаа 1582 гэмт хэргийн бүртгэл байгаагаас хулгайн гэмт хэрэг 368, эрүүл мэндэд нь хохирол учруулсан 289, хүчиндэх гэмт хэрэг 360, залилах гэмт хэргийн гаралт 112, зам тээврийн осолд 1660 хүүхэд өртсөн болохыг албаныхан мэдээлжээ.

Нийслэлд гэмт хэргийн гаралт өсөх, үүнд хүүхэд өртөх болсон шалтгааны нэг нь хүүхэд рүү чиглэсэн бодлого дутмагаас гадна бодлого хоорондын уялдаагүй байдалтай  холбоотой юм. Боловсролын чанарыг сайжруулъя гэж эрх баригчид ярьдаг. Гэтэл бодит байдал дээр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн 3-4-р ангийнхан 21 цагт хичээл нь тараад харанхуй гудмаар хол зайд гэртээ харьдаг хүүхдүүд өнөөдөр хүртэл байсаар байна. 21 цагт гэртээ харьж ирсэн хүүхэд хэзээд нь гэрийн даалгавараа хийж, хэзээ нь амрах вэ. Энэ бол боловсролын чанар сайжирч байгаа бодит жишээ биш.

Бодит амьдрал цаасан дээрх шийдвэр хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байгаагийн л жишээ юм. Шөнөөр дунд сургуулиасаа тараад явж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэр хорооллын алслагдсан хэсгүүдэд амьдардгаас гадна өвлийн ид утаатай үед энэ хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын эрхээ зөрчүүлж байна. Төр өнөөдөр хүүхдийг дөнгөж бага ангиас нь л аюултай нөхцөл рүү, гэмт хэрэгт өртөх эрсдэл рүү түлхэж буй нь харамсалтай. Монголд өнөөдөр 36 сургуулийн 20 мянга орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэж, сурах эрхээ зөрчүүлж, алдаатай бодлогын хохирогч болсоор байна.

2024 оны эхний 8 сарын байдлаар гэмт хэргийн гаралт баруун бүсэд буюу Баян-Өлгий аймагт 22.9 хувиар, Говь-Алтай аймагт 52.8, Хангайн бүсэд гэхэд Архангай аймагт 4.8 хувиар, Баянхонгор аймагт 95.7 хувиар, Орхон аймагт 32 хувиар, Өвөрхангай аймагт 31.2 хувиар өссөн дүнтэй байна.

Харин Төвийн бүс буюу Дундговь аймагт 1.1 хувиар, Өмнөговь аймагт 2.4 хувиар, Зүүн бүс буюу Дорнодод 18.3 хувиар, Сүхбаатарт 0.3 хувиар өсчээ.

Нийслэл Улаанбаатарт хотод өмнөх жилийнхээс 9.6 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэхэд нийслэлд 27 хувиар өссөн байна.

Эдгээр бүртгэгдсэн гэмт хэргээс гадна зөвхөн хүүхэд өртсөн гэмт хэргийн тайлангаас харахад 2023 оныхоос мөн л нэмэгдсэн байх бөгөөд хүүхдийн эсрэг, хүүхдийг гэмт хэрэгт татан оруулсан байдал, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан, хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх зэрэг байдлаар гэмт хэрэгт өртүүлсэн тохиолдлууд нийслэлийн хэмжээнд нэмэгджээ. Мөн хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг гэхэд л нийслэлд 21 удаа гарсныг ЦЕГ-ын гэмт хэргийн статистикаас харж болно.

Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах зорилгоор олон улсад хүүхэд рүү чиглэсэн хүнлэг хуулиудыг санаачлан батлаж, хэрэгжүүлдэг. Гэтэл Монголд хүүхэд рүү чиглэсэн суурь бодлого, хуулиуд үнэхээр дутагдаж байна. Солонгос улсад гэхэд “Хүүхдийн сайн сайхан байдлын төлөө” гэх нэртэй хууль бий бөгөөд хүүхдийг хүчирхийлэл, аюул ослоос хамгаалах, тэдний эрхийг хангахын төлөө бусад хуулиудтай уялдах байдлаар үйлчилдэг аж. Уг нь Монголд Хүүхдийн хамгааллын тухай хууль бий. Гэтэл бодит байдал дээр Монголд хүүхэд хамгаалагдаж чадалгүй эрхээ зөрчүүлсээр л байна.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 19 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 19 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 19 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 19 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27