Сэлбэ дэд төвийн барилга угсралтын тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан боллоо

О.Шүрэнцэцэг
2024/09/27

Сэлбэ дэд төвийн нэгдүгээр ээлжийн  орон сууцны барилга угсралтын ажил энэ намар Чингэлтэй дүүргийн 18-р хорооны 13 га газарт эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарласан бөгөөд гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын 2 багц ажилд нийт 4 компани тендерийн материалаа ирүүлээд байна. Эхний багцын тендерт Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн, Бодьпропертийз компани материал ирүүлжээ. Харин хоёр дахь багцад Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа, мөн Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани материалаа өгчээ. Нэгдүгээр багц ажлын хүрээнд 628 айлын 11 блок орон сууц,  хоёрдугаар багцад 541 айлын 7 блок орон сууцны барилга угсралтын ажил багтаж байна.

Сэлбэ дэд төвийн тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Мандуул хэлэхдээ “Бид олон улсын жишгийн дагуу нээлттэй тендерээ зарласан. Хүний нөөцийн чадавхи сайтай, туршлагатай, дэлхийн шилдэг компаниуд оролцох боломжийг бүх талаар нээж өгсөн” гэлээ.


Сэлбэ дэд төв нь Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт 4 хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд бүрэн хэрэгжиж дуусах юм байна. Үр дүнд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12 мянган айлын орон сууц бүхий хотхон хороололтой болох ажээ.



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18