Цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах шаардлагатай байна гэв

Б.Хонгорзул
2024/09/27

Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсжээ.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх таван дүүргийн 193 цэцэрлэгийн эрхлэгч нар өнөөдрийн уулзалтад оролцжээ

Тэд нөхөн хангалтын зардал, цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал, цалин болон бусад хангамж, эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хандлага зэрэг асуудлаар санал хүсэлт хэлж байлаа. Мөн багш бэлтгэж буй сургуулиудын сургалтын чанар, төгсөгчдийн мэдлэг чадварт анхаарч сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн адил цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах шаардлагатай байна гэв.

Ярилцсан асуудлуудыг бодитоор шийдвэрлэж, үр дүн гаргахын тулд шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулахдаа тэдний төлөөллийг оролцуулж, саналыг нь авна гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэллээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18