Сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээлэх, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав

О.Шүрэнцэцэг
2024/09/25

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-ийн   мэдээллийг судалгааны эргэлтэд оруулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлээр “Легал дата” компанитай хамтран ажиллахаар боллоо. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баттулга нар өнөөдөр (2024.09.25) Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, судалгааны бүтээл, ном, товхимол, сэтгүүл болон лекц, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэгийг нийтэд мэдээлэх, тайлбарлан таниулах, сурталчлах зорилгоор https://legaldata.mn/ цахим санд “Сонгуулийн эрх зүй” цэс нээж, дээрх мэдээллийг байршуулах юм. Сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйг хөгжүүлэх зорилгоор сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан (www.e-election.mn)-д төвлөрсөн мэдээ, мэдээллийг https://legaldata.mn/ цахим сангийн “Сонгуулийн эрх зүй” цэсэд нээлттэй байршуулахаар болов.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, “Легал дата” ХХК хамтран эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд харилцан туршлага солилцох, “Legaltalks” подкастаар олон нийтэд мэдээлэл өгөх зэргээр хамтран ажиллах юм.

“Легал дата” ХХК нь хууль эрх зүйн бүтээлүүдийг судалгааны эргэлтэнд оруулах зорилгоор олон талт мэдээ мэдээлэл, судалгаа, хайлтын нэгдсэн систем, дата анализ, цахим худалдаа, сургалт зэргээр төрөлжсөн https://legaldata.mn/ цахим санг хөгжүүлдэг.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18