Дэлхийн авьяас, ур чадварын эрэмбээр Монгол Улс 67 дугаарт жагсаж сүүл мушгив

Ц.Цэрэнбадам
2024/09/23

Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2024”-ыг танилцуулж байна.

Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь улс орнуудыг үнэлэхдээ үндсэн 3 бүлгийн мэдээллийг ашигладаг. Үүнд:

  • Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл (Investment and Development): Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо
  • Авьяас, ур чадварыг татах хүчин зүйл (Appeal): Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
  • Бэлэн байдлын хүчин зүйл (Readiness): Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал

Эдгээр үндсэн 3 бүлэг нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг.

Судалгааны үр дүн:

2024 оны судалгаанаас харахад авьяас, ур чадварын эрэмбээр Швейцар улс тэргүүлсэн хэвээр байгаа бол, Сингапур өнгөрсөн жилээс 6 байр урагшилж 2-рт, Люксембург 1 эрэмбээр ухарч 3-рт, Швед мөн 6 байр дээшилж 4-рт, Дани 5-рт, Исланд 6-рт, Норвег 7-рт эрэмбэлэгдлээ. Үүнээс гадна Австрали 4 байр ахиж 14-рт, АНУ 6 байраар ухарч 21-рт, БНХАУ 3 байр ахиж 38-рт, Япон 43-рт эрэмбэлэгджээ. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл (65-рт), Бразил (66-рт), Монгол (67-рт) тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгижээ.

Монгол Улс ерөнхий үнэлгээ 26.47 оноотойгоор 67 улсаас 67-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан. Энэ нь өнгөрсөн оноос 3.29 оноогоор нэмэгдсэн ч 3 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61-рт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 67-рт буюу өнгөрсөн жилээс 3 байр ухарсан, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдлаар 65-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилээс 2 байраар ухарсан үзүүлэлт юм.
Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар 66-рт, санхүүгийн ур чадвар 64-рт, менежерүүдийн ур чадвар, олон улсын туршлага 66-рт, их сургуулийн боловсрол 64-рт гэх мэт үзүүлэлтүүд хойгуур эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18