Сонгуулийн хороод “Сонгогчийн нээлттэй өдөрлөг-сонгох эрхийн өдөр-10.11” зохион байгуулж байна

О.Шүрэнцэцэг
2024/09/22

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод 2024 оны есдүгээр сарын 13-аас эхлэн амралтын өдрүүдэд “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг байгуулж буй. Энэ амралтын өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод санал авах жишиг байр ажиллуулан сонгогчдод мэдээ мэдээлэл хүргэж, AR технолоигор бүтээсэн "Сонгогчийн цахим хөтөч" болон эрх зүйн эмхэтгэл түгээж, саналын хуудасны загвар танилцуулж байна.


Нээлттэй өдөрлөгийн үеэр Сонгуулийн хороодын гишүүд орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, 2024 оны 10 дугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Түүнчлэн санал тоолох автомат төхөөрөмжийн ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн багийнхан тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж, төхөөрөмжид уншуулж, турших боломжоор сонгогчдыг хангаж байгаа юм.

Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг 28, 29-ний өдөр үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18