Оройн хоолондоо шөлтэй хоол ид, таргалахгүй

Б.Хонгорзул
2024/09/20

Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөөд удаж байна. Урд цагт бид байгаль, цаг уурын хатуу ширүүнтэй тэмцдэг, биеийн хүчний ажил их хийдэг байсан бол өнөөдөр дулаан байранд амьдарч, машин тэрэг унаж, үүнээс шалтгаалж хүний хөдөлгөөн багассаар, энерги зарцуулалт буурсаар. Үүнийг дагаад хооллох хэв маяг ч өөрчлөгдөх ёстой атал харин ч эсрэгээрээ өглөө хуурай хоол, өдөр гоё гоё хуурганууд, орой цуйвандах болсоор удаж.

Хуурай хоол буюу бидний нэрлэж заншсанаар хоёрдугаар гэж нэрлэгдэх хоол бол шим тэжээлийн БӨӨГНӨРӨЛ, концентраци их гэж ойлгож болно.

Үүний мөн чанарыг ойлгохгүйгээс шалтгаалсан зохисгүй хооллолт нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж байдаг. Өдөржин хоолтой хоолгүй байсаар орой ирээд таваг дүүрэн овоолсон цуйван идчихээд унтчихдаг, энэ бол нийтлэг хооллолтын дүр төрх. Эсвэл бүр цуйван идэхээсээ ч залхууран хэт боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, захиалгын хоол, түргэн хоол, сахар ихээр агуулсан бүтээгдэхүүнээр хооллочихдог ч тал байдаг. Энэ нь нүдэнд харагдах ямар эрсдэлд хүргэж байна гэхээр ТАРГАЛАЛТ. Өнөөдрийн байдлаар Монгол 10 хүн тутмын 6 нь биеийн жингийн илүүдэл буюу таргалалттай гэсэн ЭМЯ-ны гаргасан статистик байна. 

ТАРГАЛАЛТ юунд хүргэх вэ? Жишээ авъя. Та 60 кг жинтэй байх ёстой гэж бодъё. Хэрэв дээрхи дэглэмийн дагуу буруу хооллосоор ТАРГАЛАЛТ-нд нэрвэгдээд 120 кг жинтэй болж. Таны бие томрох ч таны зүрхний хэмжээ томрохгүй. 60 кг жинтэй биед цус шахдаг байсан зүрхний ачаалал 120 кг биеийг цусаар хангах хэрэг гарна, ачаалал хоёр дахин нэмэгдэнэ. Ингээд зүрхний эрүүл мэнд доройтно, тодорхой. Энэ мэт таргалалтаас шалтгаалсан маш олон өвчлөлүүд үүсдэг бөгөөд үүний хамгийн эцсийн цэг нь өөхлөлт, биеийн дулаанаа гадагшлуулж чадахгүйгээс бидний оновчгүйхэн дурдах дуртай, айх дуртай ХОРТ ХАВДАР-т нэрвэгдэнэ. Ийм шалтгаант нас баралтаар өдгөө ч дэлхийд тэргүүлж байгаа. 

Шөлтэй хоол идэх шалтгаан?

Дээр дурдсан. Шим тэжээл гэж нэрлэгдэх, хоолонд агуулагдах уураг, тос, нүүрс-ус болгон их хэмжээний илчлэгийг хүний биед нийлүүлж байдаг. Хэрэв хоол шөлгүй, хуурай байх юм бол илүү их шим тэжээлийн бөөгнөрлийг агуулна гэсэн үг. Орой ирчхээд аяга дүүрэн цуйван идэх, яг тэр аягаараа шөлтэй хоол идэх ялгаа бол асар их. Шөлтэй хоол нь дийлэнх хэсэг нь ус байдаг тул хуурай хоолыг бодвол шим тэжээлийн концентраци багатай байдаг, иймд оройн хоолонд шөлтэй хоол идэх нь ходоодны ачааллыг багасгадаг, шингэц сайтай, ТАРГАЛАХГҮЙ, ядаж л хамгийн наад зах нь сайхан амрах нөхцөлийг бүрдүүлдэг.


Шөлтэй хоолны хувьд 1-2 цагийн хугацаанд хүний биед бүрэн шингэж энерги болдог энэ нь багахан шимт бодисууд хурдан хугацаанд задарч биед шимэгдэж дуусдаг бол хуурай төрлийн хоол нь 8-12 цаг хүртэл шингэхгүйгээр хуримтлагдаж маш их илчлэгийг үүсгэж байдаг. Сумочид будаа идчихээд унтдаг шүү дээ, тарга авахын тулд. Үүнтэй хооллолтоо харьцуулан бодоорой. Ийм учраас өнөөгийн залуус хооллолтондоо, хооллох хэв маягтаа анхаарах шаардлага хэдийн үүсчээ. Энэ шийдлийг бий болгож Лапша брэнд амин дэмээр баялаг баяжуулсан гоймонг хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Орой бидний идсэн хоол өөх болон хадгалагддаг учраас та оройн хоолондоо ЛАПША ид, ТАРГАЛАХГҮЙ.

Хүнсний инженер Оюунгэрэлийн Гал-Очир




0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18