Б.Сэмжидмаа: БГД-ийн 9-р хорооны цогцолбор барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

О.Шүрэнцэцэг
2024/09/18

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9-р хорооны цогцолбор барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. 

Энэ талаар БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ “Баянгол дүүргийн 9-р хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг ая тухтай, нэг цэгээс цэвэрхэн орчинд авах боломж бүрдэж байна. Хотын даргын зүгээс дүүргүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, цаг алдалгүй явуулахад анхаарч, ийнхүү тус цогцолбор барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Тус хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг мөн байгуулж өгч байгаагаараа онцлог” гэлээ. 

Уг цогцолбор барилга нь дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ. Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм. Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18