Хэмжил зүйн салбарын тулгамдсан асуудлаар хувийн хэвшлийнхэнтэй зангиагүй уулзалт зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2024/09/18

Стандарт, хэмжил зүйн газраас санаачлан хэмжил зүйн чиглэлийн бизнес эрхлэгчидтэй салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Манай салбарт тулгамдсан, зайлшгүй анхаарч үзэх, бодлогын түвшинд шийдвэрлэх олон асуудал байгааг талууд ойлголцлын түвшинд хүлээн авсанд талархлаа. Эдгээр асуудлуудын эхэнд ажиллах хүчний хомсдол, ажлын хувиарлалт болон үнэлгээ бага байгаа нь хэрэгжиж байгаа ажлын үр дүнд муугаар нөлөөлж байгаа талаар тодотготгох нь зүйтэй” хэмээн хэллээ.

Хүний нөөцийн асуудлыг шийдэх гарцын талаар Монголын Уул уурхайн хэмжил зүйн захирал Э.Ууганбаяр хэлэхдээ: “Боловсон хүчнээ бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаатай санал нэг байна. Мэргэжлийн боловсон хүчний дутагдлыг арилгахад их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах, мөн хувийн хэвшлийн сургуулиудтай хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлмээр байна” -г онцоллоо.

Уулзалтаар хэмжил зүйн чиглэлээр мэргэжлийн холбоодтой хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэлэлцэгдсэн асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг гаргах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18