Э.Мөнгөншүр: Багшийн заах аргыг 45 хоногт эзэмшүүлэх ямар ч боломжгүй

О.Шүрэнцэцэг
2024/09/18

Багшлах эрхийн гэрчилгээ олгох  болон гэрээт багш ажиллуулахтай холбоотой журмыг эцэслэн баталсныг энэ сарын 3-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан. Журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгож, боловсролын салбарыг хүний нөөцийн хомсдолыг шийдэх боломжтой гэж үзсэн юм.

Тус шийдвэртэй холбоотой олон асуудал хөндөгдөж, иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл тус салбарынхан буюу багш нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

123-р сургуулийн багш Э.Мөнгөншүр: 45 хоногийн сургалтад суугаад багшлах боломжтой боловч заах арга зүй, хүүхэдтэй харьцах арга зүй чухал. Багшийн ажил бол зүрх сэтгэлийн ажил тиймээс дадлага хэрэгтэй.

Тэтгэвэрт гарсан багш нар буцаад ажиллах хэмжээнд хүрсэн байна гэдэг нь хүний нөөц их хомсдолтой байгаа нь харагдаж байна. Байгалийн ухаан , нийгмийн ухааны багш хомсдолтой байсан бол одоо англи хэлний багш хүртэл олдохгүй байна.

Сүүлийн хоёр жил 10 хувиар нэмэгдсээр үндсэн цалин 1.400.000 төгрөг байна. Гэвч инфляц ихтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж цалин яг хуучинтайгаа адилхан өсөлт нь мэдэгдэхгүй байна. Дөнгөж төгссөн багш 1.200.000-1.400.000 төгрөгийн цалин авч байна. Гэтэл залуу хүн ид амьдралын идэвхтэй үе дээрээ ийм бага мөнгөөр амьдарлаа авч явах бэрхшээлтэй.

Манай сургууль энэ хичээлийн жилээс гурван ээлжид орсон. Эхний анги өглөө 7 цаг 15 минутаас хичээллээд орой 20 цагийн үед тарж байна.

Амьдралын баталгаа байхгүй учраас олон багш нар мэргэжлээ сольж байна. Энэ бүхэн цалин хөлстэй холбоотой.


1
angry
0
care
1
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18