Б.Наранбаяр: Зүгээр гудамжинд алхаж байгаа хүнийг багшаар 45 хоног сургана гээгүй

Ц.Цэрэнбадам
2024/09/16

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр" Энэ журам багшийн дутагдлыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ дээр байгалийн ухаан, англи хэлний багшийн дутагдал өндөр байна. Жишээ нь англи хэл 11 хувь, физик 10 хувь, хими 10 хувь, технологи 9 хувийн багшийн дутагдалтай байна. Тэгэхээр бид зүгээр гудамжинд алхаж байгаа хүнийг багшаар 45 хоног сургана гэж яриагүй. Харин гадаад, дотоодын их сургуульд 2.7 голчоос дээш үнэлгээтэй суралцсан төгсөгчдийг багшлах эрхтэй болгоё гэж шийдсэн

Багш нарын дутагдлын асуудал зөвхөн манайд тулгараагүй гэдгийг хэлье. Учир нь 2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүснэ гэсэн тооцоолол байна. Ийм учраас бид энэ асуудлыг хурдан шийдэх үүднээс уг шийдвэрийг гаргасан. Өнөөдөр хоёр жил химийн багшгүй явж байгаа сургууль байна. Иймээс бид МУИС-ийг химийн ангиар төгсчхөөд багшлах хүсэлтэй байгаа хүмүүст л зөвхөн багшлах эрхийг нь нээж өгч байгаа. Үүнээс биш үндсэн багш болгох эрхийг нээж өгөөгүй. Хэрэв багшлах эрхтэй хүмүүс цаашид энэ чиглэлээр 4-5 жил үргэлжлүүлнэ ажиллана гэвэл үүн дээр бид цаашид тусгай шаардлага тавина.

Судалгаа хийдэг, монголоос гадна гадаад хэлээр эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг чадвартай төгсөгчдөд бид зах зээлийг нээж өгч байгаа. Мөн энэ журам багш нарын ачааллыг бууруулах ач холбогдолтой. Багшийн ачаалал буурч байж, чанар гэдэг зүйл гарч ирнэ" гэв.


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18