Гэр хорооллын цэцэрлэг газрын гүний дулаанаас халаалтаа шийдэж төсвөөс 96 сая төгрөг хэмнэжээ

О.Шүрэнцэцэг
2024/09/13

Газрын гүний дулааныг ашиглаж дэвшилтэт технологийг нэвтрүүлэн халаалтаа шийдсэн жишиг төслийг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 83 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлсээр гурав дахь намартайгаа золгож буй.

Тодруулбал, Хайлааст орчимд байрладаг, төвийн дулаанд холбогдох боломжгүй, алслагдсан,  24 цагийн үйл ажиллагаатай 83 дугаар цэцэрлэгийг газрын гүнээс халаах болсноор түүхий нүүрс хэрэглэдэг уурын зуухыг халж, цахилгаан халаалтаас 3 дахин хэмнэлт үүсгэж, сард төсвөөс 4 сая төгрөгийг хэмнэх болжээ.
Тооцоолбол, өнгөрсөн гурван жилд төсвөөс 96 сая төгрөг хэмнэсэн байна. Уг төслийг “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө тухайн үед Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлж цэцэрлэгийн халаалт болон хэрэглээний халуун усыг газрын гүний дулааны системээр шийдсэн юм.





83 дугаар цэцэрлэгийн суралцагчдын 60 хувь нь зорилтот бүлгийн хүүхдүүд. Галлагаатай гэр, байшинд амьдарч модон жорлон хэрэглэдэг жаалууд тав хоног цэцэрлэгтээ ая тухтай амьдрах тул аав, ээж, асран хамгаалагчид нь ч цэцэрлэгт нь тун дуртай. Энэ технологи нь мөн агаарын бохирдол, орчны тоосжилтыг бууруулжээ.

Намрын энэ хүйтэн өдрүүдэд 83 дугаар цэцэрлэг нийтээр халаах хугацааг хүлээж жихүүцэж суухгүй, өөрсдийн эх үүсвэрээсээ хүссэн цагтаа шаардлагатай хэмжээгээр халаалтаа тохируулаад авчихна.
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн байрны хүртээмж, засвар үйлчилгээ, стандарт төд удалгүй дулаалга ая тухын асуудал ар араасаа хөврөх энэ цагт 83 дугаар цэцэрлэгийн эл шийдэл бол хаана хаанаа анхаарч анзаарч өлгөж авмаар сайн жишиг болж байна.

Иргэдийн бодит амьдралын болох, болохгүйг сайтар мэдэрч асуудлыг нь төрийн бодлого шийдвэртэй чадамгай холбож чаддаг туршлагатай сайн менежер залуус энэ мэтээр бодит үр дүнтэй, иргэдэд өгөөжтэй олон ажлыг хийсээр байгаа нь сайшаалтай.

0
angry
0
care
0
haha
3
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18