"Би хэр баргийн юманд бууж өгөхгүй ч, үр хүүхдээ алдсандаа сөхөрч байна"

Б.Хонгорзул
2024/09/12

Амьдралын төлөө тэмцэж буй зургаан хүүхдийн ээж Т.Дашмаатай ярилцлаа.

Тэрбээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод ирээд 7 хонож буй. Учир нь бага хүү нь хоёр сартай байхаасаа мөөмөө идээд л бөөлждөг болжээ. Түүнээс хойш онош тодруулахаар, хүүгээ эмчлүүлэхээр нийслэл хотыг зорин ирсэн нь. 

Зургаан хүүхдийн ээж Т.Дашмаа: "Хүү маань  шөнө унтдаггүй, идсэн юмаараа бөөлжөөд байдаг. Хоёр сартай байхдаа анх гулгиад, бөөлжөөд эхэлсэн. Түүнээс хойш л эмнэлгээр явж байна. Би 2021 онд хоёр ихэр охин төрүүлсэн. Би ихрүүдээ ой найман сар хүртэл нь хамрын ханиад хүргээгүй өсгөсөн. Гэтэл нэг өдөр миний охин бөөлжөөд алхаж чадахгүй болсон. Аймгийн эмнэлэг хоолны хордлого гэж эмчилгээ хийсэн боловч доошоо дээшээ цус алдаад ЭХЭМҮТ-д түргэнээр ирээд нэг сар сэхээний тасагт ухаангүй байсаар байгаад бурхан болсон. Охиноо алдсанаас хойш бидний амьдрал хөмрөх шиг л болсон. 

Нөхөр маань охиноо алдаад сэтгэл санааны хямралд ороод хэрэгт холбогдоод таслагдсан. Хүүхдүүд маань аавыгаа нэхээд байдаг. Тэр үед нь юу гэж хэлэхээ мэдэхгүй. Хүүхдүүдээ аавыг нь Солонгос явсан гэж хэлдэг. Би гэдэг хүн ингээд таван хүүхэдтэйгээ үлдсэн юм. Одоо бага хүү маань өвдөхөөр маш их айдаг. Хүн өвчний өмнө нь сөхөрдөг, бууж өгдөг юм байна. Өөрөөсөө өмнө үр хүүхдээ хорвоогийн мөнх бусыг үзэхийг харна гэдэг аймар. Би дөнгөж 30 насандаа ийм юм үзээд явна гэж бодоогүй. Ядаж нөхөр маань хамт байсан бол бид юмаа яриад хамт шийдвэр гаргаад явна шүү дээ. Бид хэрчсэн гурил, боорцог хийж зараад амьдардаг байсан. Бид орох оронгүй болтлоо өвчний хойноос явжээ. Одоо бага хүүгээ тэврээд  Эх нялхсаар үзүүлээд явахаар, охиноо бодоод, охин минь энд үлдсэн юм шиг санагдаад хүндхэн байдаг. Би баргийн юманд сөхрөхгүй, гэхдээ үр хүүхдээ алдсандаа үнэхээр сөхөрч байна. Одоо хүүгээ ямар ч байсан эрүүл саруул болгоно, хүүхдүүдээ сайхан тайван амьдруулна гэдэг ганц хүсэлтэй сууж байна.

Ихэр охин маань ихрийгээ байнга асуудаг, ээжээ би хоёулаа байсан, яагаад нэг болсон юм гэдэг. Тэр үед юу гэж хэлэхээ мэддэггүй, аймар давчдаад байдаг.

Эцэст нь гэж хэлэхэд эрүүл мэнд байхгүй бол хүн хэн ч биш. Тийм болохоор эрүүл саруул, нэгэндээ хайртай байгаарай.  Бусдыг хэмлэхгүй, гоё байгаасай гэж хүсэж байна. Хүмүүс хүнийг гаднаас хараад шууд дүгнэдэг, ханддаг үүнд жаахан гутардаг" хэмээн ярилаа. 

Т.Дашмаатай холбогдох утас: 88510844


2
angry
7
care
1
haha
1
liked
4
love
32
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18