Танилц: Нэткапитал санхүүгийн групп, Сайн моторсоос хамтран зохиосон аяны супер азтанууд

О.Шүрэнцэцэг
2024/09/12

Netpay аппликейшн, Сайн моторс ХХК хамтран арван  азтан  шалгаруулах хамгийн том шагналтай аян зарлаж, шагналын эздэд өнөөдөр бэлгийг нь гардууллаа. 

Аз од нь гийсэн супер азтанаар Завхан аймгийн Төгс буян жавхлант хийдийн лам Д.Цэрэнсодном тодорч, Jetour Х1 маркийн машинаа гардав. Бусад есөн азтан Iphone 15, Samsung s24 plus, playstation, starlink, huawei buds, мөнгөн урамшуулал, Galaxy watch гэх мэт гайхалтай бэлгүүдийн эзэн болсон юм.

Азтан шалгаруулах аяны талаар Нэткапитал санхүүгийн группын гүйцэтгэх захирал Б.Хуншагай ярихдаа, “Нэткапитал санхүүгийн групп яагаад аянд оролцох болсон гэхээр, монголын нийт ард түмэнд 33 дугаар зуны олимп,  17 дугаар зуны паралимпыг шууд үзэх, үүгээр дамжуулж монголынхоо баг тамирчдыг дэмжих боломж олгох зорилготой байсан. Дээрээс нь Нэткапитал санхүүгийн групп 16 жилийн турш салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд, эргээд харилцагчид руугаа чиглэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Урамшуулалт аянд  Netpay аппликейшн, Сайн моторсын харилцагчидаас нийт 400 мянга гаруй сугалаа бүртгэгдсэн байна. Үүнд маш их баяртай байна” гэлээ.


Харин супер азтан Д.Цэрэнсодном азтан сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Тэрээр, “Намайг Д.Цэрэнсодном гэдэг. Завхан аймгийн бурхан шашинтны төвд суудаг. Лам хүн байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Би өмнө нь огт азтан болж байгаагүй. Гэнэтийн азтан болсондоо маш их баяртай байна. Хүнд аз ёндоо гэж байна. Сэтгэл зөв бол заяа зөв гэдэг шиг  зөв сэтгэлтэй явбал болдог юм байна. Өчигдөр Завханаас ээжтэйгээ автобусаар ирсэн. Ах маань тосож авсан. Машинаа хараад, энэ машины эзэн болсондоо маш их баяртай байна. Нутаг руугаа буцахдаа ганган машинаа хөлөглөөд давхина даа” гэв.

Бусад азтантанууд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж Netpay аппликейшны давуу талуудыг дурдсан юм.

 Тэд: 

• Сэтгэгдэл маш өндөр байна. Манай эгч Playstation 5 хожсон. Гэхдээ бараг би ашиглах байх. Playstation 5 бол залуусын дуртай, тоглохыг хүсдэг зүйл. Netpay аппликейшнээр  зээл авч төлөөд, зээлийн эрхээ дахин сунгах боломжтой юм билээ. Эгч маань энэхүү аппликейшны хэрэглэгч байснаараа  өнөөдөр азтан болоод, энд зогсож байна. 

• Манай охин энэ байгууллагуудын үнэнч хэрэглэгч. Starlink гэх гайхалтай төхөөрөмж гардаж авлаа. Гар утасны аппликейшнээ ашиглаад бүх төрлийн зээл, худалдан авах ажиллагаагаа явуулдаг нь Netpay aппликейшныг сонгох шалтгаан болсон. Үүгээрээ их давуу талтай гэж үзэж байна.  Цаг зав хэмнэсэн сайхан үйл ажиллагаа явуулдаг компани” гэсэн юм. 


Шилдэг азтанд бэлэглэсэн Jetour Х1 маркийн автомашины давуу талуудыг дурдвал:

• Дэлхийд загвар дизайны шийдлээрээ гайхагддаг алдарт  брэндийн ахлах дизайнер Хакан гардан, уг машины дизайныг гаргасан тул загварлаг, орчин үеийн үзэмжээрээ гойд ялгарсан,

• Монголын эрс тэс уур амьсгал, бартаатай нөхцөлд тохирсон чанартай,

• Өвлийн улиралд зориулсан нэмэлт сонголтуудаар тоноглогдсон,

• Алсаас асааж, унтраах боломжтой

• Машины руль, урд, хойд дөрвөн суудал нь халдаг.

Машинд аюулгүйн болон жолоодлогын хамгийн сүүлийн үеийн ухаалаг системийг нэврүүлж,

• Дуу хоолойгоор удирдах систем

• 540 градус панаромик орчноо хянах камер

• Ухаалаг жолооны хүрдийн систем

• Утасгүй цэнэглэгч

• Ухаалаг зогсоолын системтэй бүтээснээрээ онцлог юм.

Дашрамд дурдахад Netpay дижитал зээлийн аппликейшны хэрэглэгчид хүссэн газраасаа таван сая төгрөг хүртэлх зээлийг ямар ч хураамжгүй авдаг. Зээл олгох үйл явц 100 хувь онлайнаар явагддаг учраас гар утсаараа хүсэлтээ илгээгээд, хамгийн хурднаар гэрээ байгуулах боломжтой. Мөн Netpay-ийн хамтрагч байгууллагуудаас хоёр сая хүртэлх төгрөгийн дүнтэй бараа бүтээгдэхүүн шимтгэлгүй, хүүгүй авч, төлбөрөө 4-6 хувааж төлөх үйлчилгээтэй. Бүр цаашлаад шинээр бүртгэл үүсгэх, зээл авах, зээл төлөх болон хамтрагч байгууллагуудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрдээ Netpoint оноо цуглуулах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18