Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:Эмч нарын мэдлэг, ур чадвараар гологдохооргүй болсон

Б.Хонгорзул
2024/09/10

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр уулзаж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын эрхийн асуудлаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зүгээс эмнэлгийн ажилтнуудтай холбоотой гарч буй нийтлэг гомдол, удирдах ажилтнуудад ашиг сонирхлын зөрчил бий эсэх салбар яамны зүгээс анхаарч ажиллаж байна. Ялангуяа тухайн эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагч, удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл удаа дараа ирсэн тохиолдолд шат дараалсан арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх нь зөрчигддөг асуудлууд салбарын түвшинд байна. Тухайлбал, иргэдээс эмч, сувилагчийн биед нь халдах тохиолдол гардаг. Эмнэл зүйн алдаа гаргасан эмч, эмнэлгийн ажилтныг Эрүүгийн хуулиар шийтгэдэг улс орон дэлхийд цөөхөн.

✅Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүн чанарын асуудалд анхаарч, хүнлэг, хүн чанартай байх талаар оюутан цагаас нь эхлээд хичээлийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй бөгөөд цаашид үйлчилгээний стандарт нь ямар байхыг нарийн тогтоож өгөх нь зүйтэй.
✅Эмч нарын хувьд мэдлэг, ур чадвараар гологдохооргүй болсон. Иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь эмч, эмнэлгийн ажилтнуудын зан ааш, харилцаа хандлага, үйлчлүүлэгчээ ялгахгүй харьцах хүний мөн чанарын асуудалтай холбоотой асуудал байдаг. Эдгээрийг оюутан цагаас нь зааж сургах хэрэгтэй.
✅Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн харьяалах асуудал тодорхойгүй байна. Энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдийг “Өнөр бүл” зэрэг асрамжийн газарт, насанд хүрсэн хүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд байнгын хэвтэж эмчлүүлэх байдалтай байна. Сэтгэцийн асрамжийн газрын барилгын зураг төсөл хийгдэж байгаа.
✅“Агапе” эмнэлгийн хувьд олон асуудал байгаа учраас тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаа боловч зарим нэг хүндрэл бэрхшээл бий. Нийт 40 гаруй үйлчлүүлэгчийг эмнэлгүүдэд хуваарилсан. Монгол Улсын хууль тогтоомжийг дураараа зөрчдөг гаднын эмч, эмнэлгийн ажилтан байж болохгүй.
✅Уналт таталтын эмийн хувьд ашиг бага гардаг гэдэг утгаар нь хувийн компаниуд импортлох нь бага байдаг. Яамны зүгээс эмийн худалдан авах ажиллагаанд шалгарсан компаниудыг бусад эмийн хамт импортлох бодлого барьж байна. Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил хийгдэж байна гэдэг тайлбар, мэдээлэл өглөө.

✅Комиссын дарга Д.Сүнжид эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа эмч нарт эрх зүйн болон бодит хамгаалалт шаардлагатай байгааг дурдаад Комиссоос хэрэгжүүлж буй “Хүний эрх ба Технологи” нээлттэй хяналт шалгалт, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд 2025 онд гүйцэтгэх судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын ажилд Эрүүл мэндийн яамтай харилцан мэдээлэл солилцох, иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

✅Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус салбар нь хүний нөөц тэр дундаа сувилагчийн орон тооны дутагдалд орсон. Монгол Улс эмчийн нөөцөөрөө дэлхийд эхний 5 дугаарт ордог. Салбар яамны зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ, нээлттэй хяналт шалгалт явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх зэрэг асуудалд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.


5
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18