KTO: БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль-2024 боллоо

О.Шүрэнцэцэг
2024/09/04

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Солонгост айлчлах жилийн (Visit Korea Year 2023-2024) хүрээнд 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар болон Дархан хотуудад “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” (Энгийн болон Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг зохион байгуулж байна.  

Тус арга хэмжээнд БНСУ-ын бүс нутгийн төлөөлөл, эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, аялал жуулчлалын байгууллага зэргээс бүрдсэн 50 гаруй байгууллага оролцож БНСУ руу чиглэлтэй энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл олгож, Монгол аялагчдад ая тухтай чанартай үйлчилгээг олгох талаар санал солилцлоо.

Түүнчлэн “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” арга хэмжээний хүрээнд 8-р сарын 30-наас 31-ний өдрүүдэд Солонгос - Монгол хоёр улсын аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, БНСУ-д аялах болон эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг, К-РОР тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бол 9-р сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Дархан хотын иргэдэд Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулагдлаа.

К-РОР тоглолтын үеэр “Итэвон Класс” ОАК-ны “Start Over” дууг дуулсан олны танил дуучин Gaho, “Snow Flower” дуугаараа алдартай реппер “Peakboy”, DJ Daul, уламжлалт хөгжмийн “Бёл-Ха” хамтлаг зэрэг Солонгосын уран бүтээлчид хүрэлцэн ирж K-POP урлагийг шимтэн сонсогч залуустай нэгэн үдшийг өнгөрөөлөө.

Энэ жилийн БНСУ-ын аялал жуулчлалыг таниулах арга хэмжээ нь Солонгос аяллын төрөл бүрийн мэдээллийг олон нийтэд олгохоос гадна Ханбуг өмсөх, K-Idol нүүр будалтын шоу, paddle board усан спорт эвент, K-POP оддын тоглолт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрөөр дамжуулан Солонгос аяллыг танилцуулж буй цогц арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын дэд ерөнхийлөгч И Хаг Жү  “Солонгос-Монгол улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн голлох салбаруудад улам өргөжин тэлж тэр дундаа соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа хурдацтайгаар өсөж буй”-г цохон онцолсон бөгөөд “дэлхий дахинаа Солонгосын соёлын давлагаа эд өрнөж буй энэ цаг үед Монгол аялагчид Солонгос улсад ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дурдахад БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар нь 2017 оны 7-р сарын 4-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш Солонгос улсад чиглэлтэй эрүүл мэндийн болон энгийн аяллыг хөгжүүлэх, Солонгосруу чиглэлтэй аяллын бүтээгдэхүүн гаргадаг дотоодын аяллын байгууллагуудыг дэмжин ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18