Х.Нямбаатар: Шинэ цаг үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх залуус нийслэлийн парламентыг бүрдүүлнэ

Б.Хонгорзул
2024/09/03

Өчигдөр нийслэл, дүүрэг, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөгчдийн нэрс тодорсон. Нийслэлийн монгол ардын намын хороог Х.Нямбаатар ахалж томоохон төсөл, менежментийн багт ажиллаж байсан, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ үеийн залуусын төлөөллийг нэр дэвшүүлж буйгаа онцолсон. Тэр дундаа хууль эрх зүй, эдийн засаг, банк санхүү, инженер мэргэжилтэй хүмүүсээс шигшиж сонголтоо хийсэн болохоо ч мэдэгдсэн. Энэ ч Х.Нямбаатарын багт ашигтай. Учир нь УИХ-ын сонгуульд монгол ардын нам  “20 минутын хот” концепц, бүсчилсэн хөгжил, хот хөдөөгийн сэргэлт зэрэг томоохон мөрийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж  олонх болсон.

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Х.Нямбаатарын баг буюу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэр ч утгаараа шинэ цаг үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх залуус нийслэлийн парламентыг бүрдүүлнэ гэдгээ хэлж байгаа. Дээрх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Нэг үеэ бодвол хот өөрийн бие даасан хуультай болж нийслэлийн төсөв, нийгэм эдийн засаг, хот төлөвлөлтөд томоохон өөрчлөлтүүдийг хийхэд түлхэц болж буй. Эрх зүйн орчин нь бүрдээд эхэлсэн учраас метро, дүүжин тээвэр, дагуул хот, мега төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгож хэрэгжүүлэх нь нийслэлийн хамгийн том даалгавар.

Үүний тулд Х.Нямбаатарын баг нийслэлд олонх болж ирэх дөрвөн жил бүтээлчээр тогтвортой ажиллах ёстой. Нэр дэвшигчдээс харвал хөгжлийн банк, хөрөнгийн бирж, улаанбаатар хөгжлийн корпорац зэрэг томоохон байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан, түгжрэлийг бууруулах, шинэ сэргэлтийн бодлого, шинэ цэнгэлдэх хүрээлэн зэрэг  төсөл, нэгжийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нэр дэвшсэн харагдана. Ямартай ч Х.Нямбаатар бодлогын түвшинд ажиллах багаа бүрдүүлж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18