ОХУ-аас иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашин бэлэглэжээ

Б.Хонгорзул
2024/09/03

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбар дахь нягт хамтын ажиллагааны талаар дурдаж, манай улсын эрүүл мэндийн салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас үнэтэй хувь нэмэр оруулж, нэн чухал дэмжлэг, туслалцааг тухай бүрт үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эл хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов. Нэн ялангуяа лабораторийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр бүрэн тоноглогдсон биоаюулгүй байдлын II, III зэрэглэлийн явуулын лабораторийг тоног төхөөрөмжийн хамтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон зарим салбар төвүүдэд дэмжлэг болгон хангасан нь КОВИД-19 цар тахлын үед хилийн нэвтрэх цэгт хяналт, тандалт хийх, хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.

Энэ удаад ОХУ-ын Төрийн тэргүүний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр дээрх хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, Ерөнхий эрүүл ахуйч эмч А.Ю.Попова Сайд Т.Мөнхсайханд хандан сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо. Тэрээр манай улсад ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд зоонозын халдварт өвчнүүдийн лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашины түлхүүрийг гардуулан өгснөөр уулзалт өндөрлөв.


0
angry
2
care
3
haha
42
liked
11
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18