Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэв

Ц.Цэрэнбадам
2024/09/02

Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токиогоос Парис хүртэлх зуны олимпын мөчлөгийн тайлангийн хурлаа зохион байгуулж, холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон дээр дүгнэлт хийжээ.

Хурлаар  2022-2024 онуудад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон дасгалжуулагч, тамирчид тус бүрийн дүгнэлт тайлан, 2024 оны зуны олимпын наадамд оролцсон багийн дасгалжуулагчид, тамирчдын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Мөн  "Токио-2020", "Парис-2024" хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол Улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүллээ.

Хуралд  Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, дэд ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Жүдо бөхийн холбооны ажилчид, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийн тамирчид оролцосн байна. 


2
angry
0
care
0
haha
4
liked
0
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18