18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан дугуй унавал 50 нэгжээр торгоно

Ц.Цэрэнбадам
2024/09/02

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгоно гэдгийг мэдээллээ. Замын хөдөлгөөний дүрэмд насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унахыг хориглосон байдаг. Цахилгаан дугуй А ангилалд багтдаг учраас 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унахыг анхааруулав.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар харгалзах хүнтэйгээр хүүхдэд зориулсан унадаг дугуй унаж болно.

Харин 10-14 насны хүүхэд явган хүний зам болон зориулалтын унадаг дугуйн зам дээр зорчих бол 14 наснаас дээш насныхан унадаг дугуйн зам, авто замын баруун хөвөөгөөр зорчино. Мөн 16-гаас дээш насныхан мопидоор зорчих боломжтой бол цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй унах бол А ангиллын үнэмлэх шаардаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж, бэртэж гэмтэх тохиолдол гарч байна. Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 50 нэгжээр торгож буй. Осол аваарт хүүхэд өртөж, бэртсэн бол гэмтлийн зэргээс хамаарч эцэг эх, асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татах тохиолдол гарч байгааг албаныхан анхаарууллаа. 


5
angry
0
care
1
haha
9
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18