9-р сарын 2-нд нээлт хийсэн сургуулиудад арга хэмжээ авна

Ц.Цэрэнбадам
2024/09/02

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд эдгээр сургуулийн асуудлыг 9-р сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Боловсролын салбарын 2023 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт болон зээлд хамрагдагчдын хариуцагын тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд сургуульдаа явах зам, орчныг аюулгүй болгоход анхаарах;

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлд анхаарч, эрсдэлээс сайтар сэргийлж, хяналт тавих;

Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын асуудлыг төлөвлөсөн хугацаандаа багтаан шийдвэрлэх, ажлаа шуурхайлах;

9-р сарын 1-нд нээлтээ хийж, 2-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлийг хэрэгжүүлэлгүй өнөөдөр нээлтээ хийсэн төрийн өмчийн сургалтын байгууллагуудад холбогдох арга хэмжээ авах, төрийн бус өмчийн сургалтын байгууллагуудад сануулга хүргүүлэх юм байна.


28
angry
2
care
61
haha
34
liked
3
love
7
sad
15
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18