Хөвсгөл аймгийн Тариалан сум Ар тархи баг “Цогтын үүр” гэдэг газар иргэн Б /19 настай, эрэгтэй/, наймдугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагийн үед хониндоо яваад одоог хүртэл сураггүй алга болжээ. Уг дуудлагыг наймдугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнэрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна