ГССҮТ-ийн эмч нар Ховд, Баян-Өлгий аймагт очин осолд орсон иргэдэд мэс засал хийжээ

Ц.Цэрэнбадам
2024/09/02

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

Тухайлбал, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, мэдээгүйжүүлгийн эмч Б.Батбаатар, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал, туслах сувилагч Д.Ууганцэцэг нартай хамтран авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч А.Еркебек, мэс заслын эмч Е.Мурат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ержан, мэдээгүйжүүлгийн сувилагч Ж.Еркетай, мэс заслын сувилагч Лена, асрагч Манар нарын хамт уушгины няцрал, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн аж.

Өдгөө өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, эмчийн хяналтад гарсан бөгөөд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг буцах замдаа осолд орсон зарим иргэдэд үзлэг хийж, орон нутгийн эмнэлгийн эмч нарт хүлээлгэн өгч, зөвлөгөө мэдээллээр хангасан байна.

Эх сурвалж: ГССҮТ


2
angry
0
care
0
haha
4
liked
3
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18