“Олон Улсын Эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээжээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна


Монголын баримт шалгах төв-өөс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах гэж  байгаатай  холбоотойгоор Олон Улсын Эрүүгийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчид анхааруулах захидал илгээж гэсэн нийгмийн сүлжээгээр тарсан мэдээллийн  баримтыг нягталж шалгасан байна. Мэдээллийг шалгаад төөрөгдүүлсэн  мэдээлэл байна гэж дүгнэжээ.

Ингээд баримт шалгалтын мэдээллийг хүргэж байна.
Ерөнхий агуулга: “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгойтой захидлыг ОУЭШ-ээс ирсэн хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн:  Уг захидал нь Ateo Breaking гэх мэдээллийн редакцаас гаргасан цахим уриалга бүхий мэдээллийг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн гэж хуурамч тайлбартайгаар түгээжээ.
2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Bold Tovuu нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ЗАХИДАЛ  ИЛГЭЭЖ:” гэсэн гарчиг бүхийн пост түгээжээ. Тус пост нь 186 реакц, 10  сэтгэгдэл авч, 122 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Ateo Breaking” нь Орос хэл дээр мэдээлэл түгээдэг Телеграмын суваг юм. Тэрээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х (хуучнаар Твиттер) дээрээ дараах уриалгыг  гарган, бусдыг түгээхийг уриалжээ. “Ateo Breaking” мэдээллийн албанаас гаргасан энэхүү уриалгыг орчуулан түгээхдээ “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгой нэмж, мөн “Хүндэтгэсэн,” гэх хэсгийн дараах “Ateo Breaking” хэсгийг хасжээ. 

Энэхүү уриалгын талаар Ateo Breaking Телеграм дээрээ дараах тайлбарыг өгсөн байна.
undefined

Ateo Breaking мэдээллийн редакц Монголын оршин суугчдад зориулсан сурталчилгааны кампанит  ажил  зохион байгуулжээ. Монгол дахь идэвхтэй твиттер хэрэглэгч бүр бидний  давж заалдах гомдол болон Гааг дахь олон улсын шүүхийн шийдвэрийг харах  болно. Ateo Breaking-ийн уншигч бүр лайк дарж, дахин жиргэж, сэтгэгдлээ үлдээснээр мессежийг түгээхэд тусална.
Дүгнээд хэлбэл, Ateo Breaking нэртэй мэдээллийн редакцаас гаргасан уриалга захидлыг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс ирсэн захидал мэт мэдээлж, төөрөгдүүлжээ.


Эх сурвалж: Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC
 


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 19 минутын өмнө
Ирэх сард болох барилдаанууд 26 минутын өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 1 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 1 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 1 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 18 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 20 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 21 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 22 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 23 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 23 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29