Нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд татварын хөнгөлөлт үзүүлнэ


Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголтой холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилготой. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой зардлыг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг. Дээрх зардал нь компанийн үйл ажиллагаатай холбоогүй учраас хасагдах зардалд тооцогддоггүй. Өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлт урамшуулал эдэлдэггүй.

Тэгвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын зардлаас татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буй юм. Тодруулбал хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил явуулж буй аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын нэг хувийг татвараас хөнгөлөх нэмэлт өөрчлөлтийг хуульд тусгаад байна. Холбогдох төрийн байгууллагаас хуулийг дагасан тусгайлан журам гаргахгүй бөгөөд дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт хууль батлагдаж нийтэд танилцуулагдсан өдрөөс хойш хэрэгжих боломжтой гэдгийг онцолж буй.

Хууль батлагдахаас өмнөх нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй. Харин батлагдсанаас хойших нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан зардалд борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.
Олон улсад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд жилд 60-70 тэрбум төгрөгийг хүнийг хөгжлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг гэх тоон судалгаа бий. Харин дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй зардлыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18