Солонгост энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2024 зохион байгуулагдана

Ц.Цэрэнбадам
2024/08/26

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Солонгост айлчлах жилийн (Visit Korea Year 2023-2024) хүрээнд 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар болон Дархан хотуудад “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” (Энгийн болон Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь Солонгосын энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар мэдээлэл, зөвлөгөө олгож, төрөл бүрийн К-Контентуудаар дамжуулан Солонгосыг соёл, аялал жуулчлалыг таниулах цогц арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. Фестивалийн үеэр 8-р сарын 30-нд Шангри-ла зочид буудалд Солонгос-Монгол хоёр улсын аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, 8-р сарын 31-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНСУ руу аялах болон эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг, К-РОР тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Харин 9-р сарын 1,2-ны өдрүүдэд БНСУ-аас хүрэлцэн ирж буй эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалыг сонирхож буй Дархан хотын иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгуулах юм.

8-р сарын 31-ний оройн 19 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах К-РОР тоглолтод “Итэвон Класс” ОАК-ны “Эхлэл” (Start Over / Youtube үзэлт: 110 сая) дууг дуулсан олны танил дуучин Gaho, “Snow Flower” дуугаараа алдартай реппер “Paekboy”, Солонгосын уламжлалт хөгжмийн хамтлаг “Бёл-Ха” зэрэг Солонгосын уран бүтээлчид хүрэлцэн ирж K-POP урлагийг шимтэн сонсогч залуустай нэгэн үдшийг өнгөрөөх аж. Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээс авах боломжтойгоос гадна тасалбарыг үнэгүй авах купон кодыг 8-р сарын 26 буюу өнөөдөр БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын “KTO ULAANBAATAR” / https://www.facebook.com/KTOULAANBAATAR / албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан задлах аж.

-Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын бүс нутгийн төлөөлөл, аялал жуулчлал болон эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй байгууллага Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18