Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгний ОНЦЛОХ эшлэл

О.Шүрэнцэцэг
4 цагийн өмнө

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа “Ногоон хөгжлийн төлөө”  сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгний ОНЦЛОХ эшлэл:

  • Энэ чуулга уулзалт 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй  чуулга уулзалт,   
  • Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганаас гарах “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” нь охид, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, байр суурийг улам бэхжүүлнэ, 
  • Манай улсын бүх шатны боловсрол олгох сургалтад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон хамрагддаг ч эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх шаардлагатай,
  • Монгол Улс салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөл бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэхийг зорьж байна,
  • Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс,  
  • УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт,
  • Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой,
  • Эрс тэс уур амьсгалтай манай орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг. Агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр гэсэн үг юм,
  • Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, шороон шуурга, ган зуд нь уламжлалт мал аж ахуйд хүндээр тусч, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалахад томоохон сорилт болж байна.
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахаар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлж байна,  
  • Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж,  жил бүр нийт хүн амын найман хувийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж, ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг,  
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж чадахгүй бол 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй,   
  • Охид, эмэгтэйчүүдийн боловсрол, ур чадварыг сайжруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нэг гол чиглэл,  

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18