Н.Өнөрцэцэгийг хэлмэгдүүлсэн асуудлаар 736 иргэн С.Ганбаатар гишүүнд ханджээ

О.Шүрэнцэцэг
2024/08/20

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 736 иргэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон УИХ-ын сонгуулийн хангайн бүсийн буюу нэгдүгээр тойргоос сонгогдсон гишүүдэд хандан бичиг ирүүлжээ. Уг бичигт “Монголд болж бүтэхгүй байгаа хулгай луйвар, хүнд суртал, тендер төсөл зээлүүд , нүүрс төрийн цавчаа, авилга, цэргийн амь гээд бүхий л саар болгоныг илчилсэн Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон сар янз бүрийн байдлаар хорьж саатуулж байгааг бид телевиз болон олон нийтийн сүлжээгээр харж Монголын төрд, хууль шүүхдээ итгэж харж байсан. Гэвч 4.9 жилийн ял оноож хорих 461-р ангируу ачсан гэдгийг сонсоод их харамслаа” гэжээ. Тиймээс  олон нийтийн төлөө дуугарсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдүүлж хаалттай хаалганы цаана өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудлыг хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд та бүхэн анхаарч, энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл явж өгөхийг хүсчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулсан юм. Тэрбээр,  “Ардчиллын төлөө анхаардаг бүх байгууллагууд Н.Өнөрцэцэгийн асуудалд анхаарах цаг нь болсон. Үнэнийг хэлсний төлөө, сайд даргыг шүүмжилсний төлөө хэрэгт хийгээд байвал манай орон Ардчилсан орон мөн үү, биш үү  гэдэг асуудал яригдана” гэлээ. Мөн тэрээр энэ асуудлыг холбогдох дэд хорооны хурал болон намын бүлгийн хурал дээрээ ярина гэдгээ хэлсэн юм.



 


1
angry
1
care
1
haha
23
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18